Нүүр хуудас Нийгэм “Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд тохионо.

“Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд тохионо.

353
0

Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг. Харин энэ жилийн хувьд “Монгол бахархлын өдөр” 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна. Тиймээс уг амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдэж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ. “Монгол бахархлын өдөр” Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Мөн тус өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here