Нүүр хуудас Нийгэм “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьжээ.

“Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьжээ.

241
0

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Японы Мияконожёо хоттой холбоо тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Тус хотын иргэдийн хандиваар Яармагт байрлах “Мөнххада” компанийн гадаа талбайд Монгол дахь мэргэжлийн сумогийн дэвжээг барьж дуусгажээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нээж буй тус дэвжээний нээлт энэ сарын 27-нд болов. Тэрээр дэвжээгээ ариусгах ёслол хийж “Энэ дэвжээн дээрээс олон Аварга төрөх болтугай” хэмээн ерөөл өргөв.
Монгол Улсын гавьяат тамирчин, Кёкүшүзан Д. Батбаяр хэлэхдээ, “Японд сайн барилдаад зогсохгүй Монголд байгаа залуучууд, хүүхэд багачуудыг дэмжиж дараа дараагийн якузонууд гараасай гэсэн үүднээс энэхүү дэвжээг М.Даваажаргал аварга төсөл гаргаж улмаар Японы дэвжээ барьдаг мэргэжлийн хүмүүсийг Монголд урьж, долоо хоногт барьж дуусгаж байгаа юм. Дэвжээний цагаан хүрээ, дэрсэн хүрээг Японоос онгоцоор явуулсан. Японы мэргэжлийн “Негорожу” хотын дэвжээ анх удаагаа Монгол Улсад бэлэн боллоо” гэв.
Энэ жилийн Аваргын нэрэмжит “Хакухо цом” Сумо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг тус дэвжээн дээр зохион байгуулах юм байна. Сумогийн дэвжээний нээлтэд Их аварга М.Даваажаргалын аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат, ээж Ө.Тамир, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар болон сумо сонирхогчдын төлөөлөл оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here