Нүүр хуудас Нийгэм “Оргил 6 буудал”салбараас 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах боломжтой.

“Оргил 6 буудал”салбараас 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах боломжтой.

200
0

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал”  салбар нээлтээ хийлээ. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд заавал Дүнжингарав, Мишээл, Драгон салбарыг зорьж, цаг хугацаа алдах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж нээгдэж байгаа юм.

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1,220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here