Нүүр хуудас Нийгэм “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааны дүн гарлаа

1206
0

“Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургын уралдааны дүн гарлаа.Уралдааны ийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчин , гэрэл зураг сонирхогч, уран бүтээлчид оролцсон билээ.Уг уралдааныг 2017 оны 4 сарын 10-аас 5 сарын 14 хүртэлх хугацаанд зарлаж  27 оролцогч 165 бүтээлээр өрсөлдөж, баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх, өв соёлыг харуулсан байх шаардлагатай гэсэн үндсэн гол шалгуураар уралдаанд ирүүлсэн бүтээлийн эхний гурван байрыг тодруулсан байна. Үүнд:
1-р байрыг Ц.Мягмарсүрэн “Үд дунд” бүтээл.Тэргүүн байрын шагналт Ц.Мягмарсүрэн: “Өдрийн сонин”-ы гэрэл зурагчнаар найм дахь жилдээ ажиллаж байна. Энэхүү тэмцээнд ирүүлсэн зургийн маань агуулга өгөгдсөн сэдвийнхээ хүрээнд аз жаргалтай гэр бүлийг их хотын шинэ содон бүтээн байгуулалтын хамт цогцлоож харуулахыг хичээсэн. Хамгийн сүүлд хоёр жилд нэг удаа болдог “Монголд монголчууд-Нэг өдөр” тэмцээнд оролцож тусгай байрыг эзэлж байсан.
2-р байрыг Э.Ганзориг “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн бүтээл.”Itoim.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагч Э.Ганзориг: “Хэвлэлийн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Фото зургийн уралдаанд багагүй оролцдог. Энэ удаагийн тэмцээнд ирүүлсэн “Их хотын амьдрал аз жаргалаар дүүрэн” бүтээлээрээ хотын амьдрал нэгэн хэвийн үргэлжилж, бидний дунд аз жаргал, инээд хөөр, зовлон гунигаар ээлжилдэг ч хамгийн чухал нь элэг бүтэн гэр бүлийн аз жаргал байдаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон.
3-р байрыг  С.Бат-Эрдэнэ “Туулын хөндийн шөнө” бүтээл. Гэрэл зурагчин С.Бат-Эрдэнэ: “Энэхүү уралдаанд оролцоод гуравдугаар байр эзэлсэндээ маш их баяртай байна. “Туулын хөндийн шөнө” зургаараа Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтээс гадна байгаль буюу Туул голын хөндийн үзэсгэлэнг тодруулан харуулахыг зорьсон” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here