~“ОФИЦЕР” бэлтгэх дамжааг 153 суралцагч төгслөө~
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль сахиулахын их сургуулийн захиалгаар Ахлагчийн сургуулийн “Офицер” бэлтгэх дамжаанд нэг сарын хугацаанд амжилттай суралцсан 153 төгсөгч 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчилгээ гардсан байна.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ болон захирлын зөвлөлийн гишүүд, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн Сургалт, соён гэгээрүүлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар оролцжээ.