Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар-Пусан” чиглэлийн нислэгийн тийз нэг талдаа 241 мянган вон буюу 500 мянга...

“Улаанбаатар-Пусан” чиглэлийн нислэгийн тийз нэг талдаа 241 мянган вон буюу 500 мянга орчим төгрөг юм байна.

335
0

2017 оны 6 сарын 22-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын хоёр дахь том хот болох Пусан руу чиглэсэн шууд нислэгийн нээлтээ хийлээ. МИАТ компани Бээжин, Токио, Хонконг, Москва, Берлин, Франкфурт гэсэн долоон чиглэлд олон улсын нислэг үйлддэг билээ. “Улаанбаатар-Пусан” чиглэлийн шинэ нислэг нээгдсэнээр хоёр улсын иргэд харилцан зорчиход таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ худалдаа наймаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсролын салбарын хүрээнд БНСУ-ын өмнөд хэсэгтэй харилцаа идэвхжих өндөр ач холбогдолтой юм. Цаашид Улаанбаатар-Пусан чиглэлд долоо хоногийг Пүрэв, Ням гаригуудад тогтмол нислэг үйлдэх аж. Шинэ чиглэлийн нээлтийн ёслолын үеэр МИАТ компани нислэгийн сүлжээндээ хязгаарлагдан, зөвхөн нэг цэгээс нөгөө цэг рүү шууд нислэг үйлддэг хэлбэрээсээ гадны агаарын тээврийн компаниудтай аяллын дугаар хамтран эзэмшиж, нислэгийн сүлжээгээ өргөтгөхөөр ажиллаж буйгаа тодотгож байлаа. Өнөөдрийн “Улаанбаатар-Пусан” чиглэлд үйлдэх анхны нислэгийн нээлтийн ёслолд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох мэргэжилтэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Нээлтийн ёслолын үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “2016-2020 онд хүртэл төрөөс агаарын тээврийн салбарт баримтлах бодлогод тулгуурлан, орон нутаг болон олон улсын нислэгийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих замаар үнэ тарифыг бууруулах зорилт тусгаж өгсөн билээ. Энэ хүрээнд МИАТ компани хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөн ажиллаж байгаагийн нэг нь Улаанбатар-Пусан чиглэл юм”. МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир

-МИАК компанийн хувьд өнөөдөр түүхэн ач холбогдолтой сайхан өдөр болж байна. Бид БНСУ-ын чиглэлд хоёр дахь том хот руу нь нислэг үйлдэхээр болж, зорчигчдоо суулгаж  байна. Цаашид үнээ тогтворжуулах, нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарна. Ойрын хугацаанд Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын харилцааны хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хоорондох агаарын урсгалын давтамж болон багтаамжийн талаар ярилцана. Үүнтэй холбогдуулан тийзний үнэ буурах, нислэгийн давтамж нэмэгдүүлэх чиглэлд тодорхой шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Хоёр  талын хооронд хийгдсэн өмнөх хэлэлцээрүүдийн үр дүнгээр БНСУ-д илүү давуу тал бий болгож чадсан байдаг. Үүн дээр МИАТ компани анхааран ажиллаж, эрх тэгш өрсөлдөөний зарчим дээр тулгуурласан байдлаар үйл ажиллагаа явуулах чиглэлд цаашдын хэлэлцээрүүдээ хийхээр төлөвлөж байна. Ер нь шинэ зам, шинэ чиглэл нээнэ гэдэг амар ажил биш. Ялангуяа эдийн засгийн хямралтай үед шинэ чиглэл нээхэд нэлээд хүндрэлтэй байдаг. Гэхдээ МИАТ компанийн ашиг орлого, үйл ажиллагаа идэвхжиж буй талаасаа жилд хоёр чиглэл шинээр нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2014-2017 оны хоорондох бизнес төлөвлөгөөнд БНСУ-ын Пусан хот, Тайландын Бангкок хот руу шууд нислэг үйлдэхээр  төлөвлөсөн байгаа. БНСУ, манай улс хоорондын агаарын нислэгийн талаархи хэлэлцээрүүд МИАТ-д алдагдалтай байдлаар хийгдсэн байдаг. Зах зээлд ийм тэнцвэргүй байдал бий болсон учраас тэнцвэржүүлэх шаардлага үүссэн. Тиймээс зах зээл дээр өрсөлдөөнийг илүү тэнцвэржүүлэх үүднээс манай компани шинэ чиглэл нээж байна. Сүүлийн жилүүдэд хоёр улс хоорондын агаарын тээвэр нэлээд өсч байна. Аялал жуулчлал хөгжсөн Пусан хот руу бид шинэ нислэг үйлдэж эхэлснээр эдийн засгийн хувьд илүү үсрэнгүй амжилтад хүрнэ гэж харж байгаа. Үнэ тарифын хувьд бид хямд тарифтай авиа компанитай өрсөлдөх шаардлага үүсч байгаа. Тиймээс тарифаа тус компанийн үнэтэй дүйцэхүйц байдлаар хөнгөлөөд явна. Эхний гурван удаагийн нислэг хямдралтай үнээр үйлчлэх юм. Цаашид арилжааны банкуудтай хамтран зорчигчдод тийзнийхээ төлбөрийг хуваан төлөх боломж нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. МИАТ кредит картыг зах зээлд нэвтрүүлснээр иргэд цалингийн болон бусад төрлийн зээлээр тасалбараа захиалах боломж бүрдэх юм. Энэ ажил ирэх сараас хэрэгжээд эхэлнэ.“Анхны нислэгийн тийз нэг талдаа 241 мянган вон буюу 500 мянга орчим төгрөг юм байна. Энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллах талаар Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл онцолсон юм. Харин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, хатагтай Ким Ти Ук “Зургаадугаар сарын 28-29-нд болох хоёр улсын Агаарын харилцааны хэлэлцээрээс их өөрчлөлт хүлээж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here