Нүүр хуудас Нийгэм “Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ БЯМБА гараг дэлгэгдэнэ

“Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ БЯМБА гараг дэлгэгдэнэ

171
0
ulaanbaatar-2040
“Улаанбаатар-2040” үзэсгэлэн энэ БЯМБА гараг дэлгэгдэнэ

Улаанбаатар хотын цаашдын хөгжлийн чиг хандлага, алсын харааг тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг өнгөрсөн аравдугаар сарын 11-ээс энэ сарын 12-ыг хүртэл зарласан.

Уралдаанд дараах зургаан баг бүтээлээ ирүүлсэн байна. Үүнд:

Их хүрээ
Шинэ хот
Их нийслэл гал
ШУТИС – БАТС
Монгол архитектур дизайн
Улаанбаатар 2040

Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авч байна.

Үзэсгэлэн энэ бямба гараг хүртэл Монголын архитекторуудын эвлэлийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг эрдэмтэн судлаачид уралдаанд оролцож байгаа багуудын бүтээлтэй танилцаж шүүмж өгөх бөгөөд шилдэг шүүмжүүдийг шалгаруулна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here