Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас санаачилан “Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдэвт уулзалт энэ сарын 4-нд зохион байгуулжээ.
Хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажил” сэдэвт уулзалтаар хил дамнасан мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох ажлыг бүх шатанд эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн гэж Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.
Уулзалтад тус аймаг дахь Цагдаа, Тагнуул, Прокурорын газрын удирдлагууд болон Хилийн 0285 дугаар ангийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд оролцож, санал солилцсон байна.