Нүүр хуудас Нийгэм “Хүмэн нэгдэл” компанийн санаачилгаар Увсын Тариалан суманд махны үйлдвэр баригдана.

“Хүмэн нэгдэл” компанийн санаачилгаар Увсын Тариалан суманд махны үйлдвэр баригдана.

432
0

“Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтэд улирлын хамаарлыг багасгах, иргэдэд эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөл бүрдүүлэх” Монгол Улсын Засгийн газар болон Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр дэх  ажлын хүрээнд Увсын Тариалан суманд мах бэлтгэх үйлдвэр байгуулахаар болсон байна. “Хүмэн нэгдэл” компанийн санаачилгаар Австрийн “Bertschlas­ka” компанийн тоног төхөөрөмж суурилуулан, евро стандартын дагуу мах, махан бүтээгдэхүүн боловсруулж, бэлтгэх эл үйлдвэр 1000 тоннын хүчин чадалтай , нэг ээлжиндээ 40-50 бод, 120-150 бог нийлүүлж, жилдээ 1000 тонн мах бэлтгэж, хагас болон бүрэн боловсруулсан 600 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлэх бол цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлэн баталгаажуулж экспортлох гэнэ. Уг үйлдвэрийг 11 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар зорьж байгаа гэнэ. Малчидтай урьдчилан гэрээ байгуулж бэлтгэлд нийлүүлэх мал сүргийг им, тэмдэг, бар кодын систем ашиглан бүртгэлжүүлж, мэдээллийн сан байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан хэрэглэгчдийг хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахаар зорьж байна.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ эхний ээлжинд дотоодын зах зээлд нийлүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын НАССР, ISO тогтолцоог нэвтрүүлж баталгаажуулснаар ангилж савлан шинэ болон хөлдөөсөн мах, төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүн, махан нөөш, дотор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here