Нүүр хуудас Нийгэм “Хөх сувд-2018” мөсний баяр болно…

“Хөх сувд-2018” мөсний баяр болно…

967
0
“Хөх сувд-2018” мөсний баяр болно...
“Хөх сувд-2018” мөсний баяр болно...
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хөх сувд-2018” мөсний баяр болно
“Хөх сувд-2018” мөсний баярыг Хөвсгөл нуурын мөсөн дээр ирэх гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулна.
Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Хөвсгөл далай, энэ нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих зорилготой энэ баярыг зохиодог.

Мөн орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэхээр “Хөх сувд” уламжлалт мөсний баярыг 19 дэх жилдээ зохион байгуулж байна. Мөсний баярыг зөвхөн Монголчууд төдийгүй гадаадын жуулчид ирж оролцдог. Өнгөрсөн жилийн хувьд 10 мянга гаруй хүн хүрэлцэн иржээ.

Уг баярын үеэр төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион байгуулж мөсөн хотхоноор аялж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөн салхи татуулан давхидаг билээ. Мөн нутгийн уугуул иргэд, гар урчуудын урлан бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэнг сонирхохын зэрэгцээ үүнээс худалдан авах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here