“Шөнийн зах” худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд баг өмссөн буутай этгээдүүд дайран орсон хэрэг өчигдөр орой 19:20 минутын орчим гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас банкинд халдлага болсон ч хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй гэсэн тайлбар хийгээд байгаа юм.
“Шөнийн зах” худалдааны төв нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. Тогтмол цагийн хуваариар үдшийн 22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг билээ. Хэргийн газар Цагдаагийн байгууллага ажиллаж юу болсоныг тодруулан ажиллаж байна. Бид энэ талаар дэлгэрүүлэн мэдээлэх болно.