Нүүр хуудас Нийгэм 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримыг зохион байгуулжээ

10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримыг зохион байгуулжээ

552
0
Delhiin ger buliin odor
“Бид нэг гэр бүл” өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Гэрлэх ёслолын ордон хамтран дэлхийн Гэр бүлийн өдрийг угтаж “Бид нэг гэр бүл” өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулсан юм.

Өдөрлөгийн хүрээнд гэр бүл болоод 10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримын ёслолыг зохион байгуулж байгаа юм.

Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд 700 гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ сэдэвт сургалтыг зохион байгуулж, Гэрлэх ёслолын ордонтой танилцуулсан байна.

~10-аас дээш жил амьдарсан 11 хосын хуримыг зохион байгуулжээ~

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-нд “Гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байх тогтоол гаргаж байжээ.

Өдөрлөгт нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хамт олон, 11 хосын гэр бүл оролцов хэмээн мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here