Нүүр хуудас Нийгэм 12 сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

12 сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА

349
0
12 сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
12 сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Арванхоёрдугаар сарын 29-нд БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна. Эл өдөр Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 106 жилийн ой тохиож байгаа аж.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулж байжээ.
Улмаар УИХ-ын чуулганаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-нд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж энэ өдөр бүх нийтээр амрахаар болгосон юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here