БГД-ийн 16 хороо буюу Гандан орчмын буудалд 14 хоногтой нярай хүүхдээ орхиод зугтсан хэрэг гарчээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж, хүүхдийг холбогдох газарт хүргэж, хүүхдээ орхиод авсан ээжийг хүнийг хайж байна.
Тус буудлын ажилтнуудын мэдээллэж буйгаар 25-30 орчим насны эмэгтэй 15.00 цагийн орчимд орж ирээд “Өнөөдөр буудалд хонох шаардлага гарлаа” хэмээн өрөө авжээ.
Харин удалгүй “Машинаас мөнгө аваад ирье” хэмээн гарч яваад эргэж ирээгүй аж. Түүнийг гарч явснаас хойш хүүхэд хоёр цаг орчим уйлсан” хэмээжээ.