Сүүлийн өдрүүдэд цас их хэмжээгээр орсны улмаас цөөнгүй аймагт хаваржилт хүндэрчээ. Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтоод буй бөгөөд 15 аймгийн 127 суманд нөхцөл байдал хүнд байна. Тиймээс Улсын нөөцөд хадгалж буй өвч, малын тэжээлийг үнэгүй болон 50 хувь хямдруулан хаваржилт хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймгийн малчдад нийлүүлэхээр боллоо.
Малчдад олгох өвс, малын тэжээлийн зардалд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтов.
У.Мөнх