Нүүр хуудас Нийгэм 15 орноор 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй гурван жил орчим аялна.

15 орноор 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй гурван жил орчим аялна.

357
0

Б.Байгалмаа гэх Монгол бүсгүй мөрөөдлөө биелүүлэх аялалдаа гарахад бэлэн болжээ. Түүний “МОНГОЛ БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ-STEPPES TO THE WEST” аяллын нээлт Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү аялал нь Монгол хүн удирдан санаачилсан анхны аялал болох бөгөөд бид эх орноо сурталчилсан, түүх соёлоо таниулсан, монгол эмэгтэйн тэсвэр хатуужил, монгол хүний онцлогийг харуулсан түүхэн аялал болох юм. Энэ удаагийн аялалын бүрэлдэхүүнд 5 орны 8  хүнтэй баг гарч 15 орноор 12,000 орчим км замыг зөвхөн тэмээтэй гурван жил орчим аялах аж.

Б.Байгалмаа эх орныхоо бүх үзэсгэлэнт газрууд, мөнх цаст оргилуудаар жилийн дөрвөн  улиралд аялаж, гадаадын 28 улсаар аялж олон улсын туршлагатай аялагчдын нэг хэсэг нь болж чадсан. Тэрээр энэ хугацаанд Алтай таван богдын оргил, Хорьдол сарьдаг, Сутай хайрхан, Асралт хайрхан цаашлаад Альпийн нурууны ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр уул клемэнжаро зэрэг ноён оргилуудаар монгол улсынхаа төрийн далбааг мандуулан аялсан аялагч бүсгүй юм. Түүнийг болон багийн гишүүдийг нь ээжүүд сүүн цацалаараа үдэж мордууллаа.

Аялагч бүсгүйн ээж Ж.Норжмаа: “Охиноо сайн яваад ирнэ гэж сэтгэл дотроо сүсэглэж, залбирч сууна. Монголын ард түмэн алс холын замд нь ингэж сайхан дээжээ өргөн үдэн гаргаж өгч байгаа юм чинь сайн яваад ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Анх тэмээгээр аялал хийнэ гэхэд нь цочирдож хүлээж авсан. Хол газар, хүний нутагт яахнав дээ гээд хэрэггүй гэж хэлсэн. Гэтэл охин маань “Ээжээ, зүгээрээ таны шиг сайхан насаа өнгөрөөмөөр байна шүү дээ. Охинд нь санасан, бодсон юм байна. Хүсэл мөрөөдлөө биелүүлье” гэхээр нь зөвшөөрсөн.

Эгч нь одоо хоёр зээ охинтойгоо үлдэж байна. Хоёр зээгээ сургууль, цэцэрлэгт нь хүргээд эрүүл, саруул өсгөнө гэдэгт итгэлтэй байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here