Нүүр хуудас Нийгэм 151 улсын байцаагч өрхийн янданд тандалт судалгаа хийжээ

151 улсын байцаагч өрхийн янданд тандалт судалгаа хийжээ

183
0

Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажил хийж, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ жилээс анх удаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид агаар, хөрсний бохирдолтой тэмцэх ажилд гар бие оролцож эхэлсэн бөгөөд агаарын бохирдлыг бууруулах бүсүүдэд хяналт тавьсан явдал үр дүнгээ өгч байгааг хотын удирдлагууд хуралдааны үеэр онцолж байв. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “2017 онд 403 улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавихаар өөрчлөлт оруулж, Агаарын чанарыг сайжруулах бүсийн 138 хороонд 151 улсын байцаагч томилсон. Агаар бохирдуулж буй 7000 гаруй объектоос 3496-г шалгасан.

Шалгалт үргэлжилж байна. 138 хорооны 1249 хэсгийн ахлагч нартай хамтран 151 улсын байцаагч айл өрхийн янданд тандалт судалгаа хийсэн. Сургалт, зөвлөн туслах үйлчилгээг 45 удаа 4557 иргэн, аж ахуйн нэгжид зохион байгууллаа. Зөвлөмж, мэдэгдэл 5474, гарын авлага 500, зурагт хуудас 4300-г тарааж, хэвлэл мэдээллээр 1426 мэдээ, мэдээллийг гарган сурталчилжээ. Хяналт шалгалтын үр дүнд 71 халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулах төлөвлөгөөтэй байснаас 33 нь холбогдсон байна. 2909 энгийн зуухыг цахилгаан халаагуурт шилжүүлэхээс 1311 шилжүүлсэн. Мөн 4192 энгийн зуухыг стандартын шаардлага хангасан зуухаар солиулах байснаас 1437-г сольсон байна. Хайрга, дайрга, элс, тоосгоны ордуудад шалгалт хийж 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулж ажиллалаа” хэмээв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага нь цаашид,

Агаар бохирдуулагч эх үүсвэрт хороодын хэсгийн ахлагч нартай хамтран иргэдийн оролцоотой хяналтыг нэмэгдүүлж зөрчлийг арилгах арга хэмжээг эрчимжүүлнэ.
Агаарын, орчны бохирдлыг бууруулах ажилд дэмжлэг үзүүлэх, мэдээллийг түргэн шуурхай ирүүлэх, байнгын хяналт тавих олон нийтийн байцаагчийг ажиллуулах.
Түц, дугуй засвар, харуулын байр, автомашины засвар, угаалга болон бусад чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа 3650 иргэн, хуулийн этгээдэд шаардлага хангаагүй халаалтын зуух хэрэглэхийг хориглох арга хэмжээ авна.
Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгөх, сунгахдаа утаа гаргадаггүй байх шаардлага тавих, /дэлгүүр, түц, авто засвар, угаалга, барилга, эмнэлэг, сургууль гэх мэт/
Ашиглалтын хугацаа хэтэрсэн, стандартын шаардлага хангахгүй автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох акт гаргана.
Ундны усны хамгаалалтыг сайжруулж бүсэд байгаа иргэдэд дэглэмийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
Нийтийн бие засах газар, бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэх ажилд шаардагдах хөрөнгө мөнгийг төсөвт суулгаж өгөх зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here