Нүүр хуудас Нийгэм 17 уулчны дурсгалд зориулж ГЭРЭЛТ ХӨШӨӨ босгожээ

17 уулчны дурсгалд зориулж ГЭРЭЛТ ХӨШӨӨ босгожээ

410
0
Гэрэлт хөшөө
Амиа алдсан уулчдын гэрэлт хөшөө
Отгонтэнгэр уулын оргилоос буух замдаа цасан нурангид өртөж осолдсон 17 уулчны дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд сүндэрлэн бослоо.

Талийгаачид 2017.10.21-ний өдөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы оргилд амжилттай авираад, байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн билээ. Хөшөөг босгосон уулчид үе үеийн уулчид, хойч үе минь энд түр зогсож, хүндэтгэл үзүүлж байг хэмээн бодож, энэхүү гэрэлт хөшөөг босгосон байна.

Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 хүний Отгонтэнгэр хайрханы оргилд гарсан ч бууж явахдаа 17 хүн цасан нурангид даруулсан.

Эсэн мэнд буусан хүмүүсийн гурав нь эмэгтэй, долоо нь эрэгтэй бол осолдогсдын дөрөв нь эмэгтэй, 13 нь эрэгтэй уулчид байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here