Нүүр хуудас Нийгэм 172-р цэцэрлэг ГЭР БҮЛЭГ-тэй болсноор 50 хүүхэд нэмж суралцана

172-р цэцэрлэг ГЭР БҮЛЭГ-тэй болсноор 50 хүүхэд нэмж суралцана

393
0

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 172 дугаар цэцэрлэг дэргэдээ гэр бүлэгтэй боллоо. Гэр бүлгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ийн Хүүхдийн сан болон ‘’Ариг’’ банк, Нидерланд улсын ‘’ING’’ банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран байгуулж, нээлтээ хийсэн юм.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Ариг” болон ‘’ING’’ банкны суурин төлөөлөгчид оролцлоо.

Дашрамд мэдээлэхэд, энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн нийт хүүхдийн 77,8 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаад байгаа.

Харин 172 дугаар цэцэрлэгт 240 хүүхэд суралцаж байгаа бөгөөд гэр бүлэг нээгдсэнээр нэмж 50 хүүхэд суралцах боломжтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here