2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтадын тооллого маргааш эхэлнэ. Сумдын Засаг даргын захирамжаар тооллогын комиссыг байгуулсан бол аймгийн Засаг даргын захирамжаар хяналтын тооллогын комиссыг таван чиглэлд ажиллуулахаар томилжээ.
Тооллогыг 10 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтадыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байна.
Дундговь аймгийн хувьд дурьдах нэг онцлог гэвэл, мал тооллогын үеэр улсын аварга малчинд тодорхойлох малчдынхаар нэг бүрчлэн орж, болзол хэрхэн хангаж байгааг нь нүдээр үзэж танилцах үүргийг тооллогын хяналтын комисс давхар хүлээсэн байна.
Тооллогын комиссыг аймгийн Засаг даргын орлогч Ж. Мөнхчулуун ахалж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар комиссын бүрэлдэхүүнд багтжээ.
Өнгөрсөн жилийн эцэст Дундговь аймгийн малчид мал сүргээ 3 сая 59 мянган толгойд хүргэн, таван төрлөөр нь өсгөсөн.

Өнгөрсөн хавар шинээр 800 гаруй мянган төл хүлээн авч, төл бойжилт 99 хувьтай гэсэн статистик мэдээ гарсан бөгөөд малчдын зах зээлд нийлүүлсэн малыг хасч тооцоход энэ оны эцэст Дундговь аймгийн мал сүрэг 3 сая 500 гаруй мянган толгойд хүрэх таамаг байгаа юм.