Нүүр хуудас Нийгэм 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 22 түймрийн голомт байна.

2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 22 түймрийн голомт байна.

455
0

Нийтдээ 120 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Өнөөдөр 22 түймрийн голомт байна. 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт 8 түймэр байгаагаас Ерөө суманд 3, Мандал суманд 3, Хүдэр суманд 2, Төв аймагт 10 түймэр байгаагаас Батсүмбэр суманд 6, Эрдэнэ суманд 2, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан автомашин, техник хүрэлцэн очих боломжгүй газарт 2 түймэр, Булган аймагт 2 түймэр байгаагаас Сэлэнгэ суманд 1, Увс аймгийн Малчин суманд 1, нийт  14 түймэр асаж, Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 6 түймэр нийт 7 түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс нийт 754 албан хаагч, 57автомашин, орон нутгаас 592 хүн, 52 автомашин, нийт 1346 хүн, 109 автомашинтай техник хэрэгсэлтэй түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна. Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

Өдрийн 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг,  34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

 

Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлэн ажиллаж байна.Ойн түймэр унтраах бол хүндрэлтэй байдаг. Ой түймэр гурван аргаар шатдаг. Заримдаа зөвхөн модны үзүүр хэсгээр маш хурдтай салхинд хөөгдөж байгаа мэт шатаад алс хол явдаг. Үүнийг  титмийн түймэр гэдэг.Энэ түймрийг унтраах ажиллагаа зохион байгуулж байхад дээгүүр ассан түймэр цурам даван шатаад явдаг нөхцөл байдал байдаг. Мөн хөрсний доорх түймэр. Модны үндэс хөвд зэрэг газар доор том хонгил үүсээд 10-50 метр газар шатаад явдаг. Энд цурам татаад явж байхад цурман доогуур нөгөө талд түймэр гарах тохиолдол байна. Хамгийн сүүлд хөрсөн дээр ил гарч байгаа түймэр. Энэ мэтчилэн ойн түймрийг унтраахад хүндрэлтэй зүйлс их байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here