НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.16, Даваа гараг
Билгийн тооллын 27, Сумъяа гараг
Наран ургах шингэх: 07.12-18.02
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөх
Өнөөдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа . Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн.