НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.25, Лхагва гараг
Билгийн тооллын 6, Буд гараг
Наран ургах шингэх: 07.25-17.46
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Өнөөдөр өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, дайсныг дарах, хуран чуулах, үс угаах, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал өнгө зүс сайжирна.