Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 8, Ням гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 8, Ням гараг, Дорнын зурхайд

101
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.8, Ням гараг

Билгийн тооллын 18, Адъяа гараг

Наран ургах шингэх: 07.00-18.17

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Өнөөдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here