Нүүр хуудас Нийгэм 2017 оны 11 сарын 2, Пүрэв гараг, Дорнын зурхайд

2017 оны 11 сарын 2, Пүрэв гараг, Дорнын зурхайд

105
0
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын 11сарын 2, Пүрэв гараг

Билгийн тооллын 13, Бархасбадь гараг

Наран ургах, шингэх: 07.45-17.35
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Уул

Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал жаргал ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here