7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 24,30-нд зарим газраар, 26,29-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд Хангайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 18-23 градус, Их нуурууд болон Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 25,30-нд нутгийн хойд хагаст сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 24-25-нд ихэнх нутгаар бороо, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-30-нд зарим газраар түр зуурын бороо бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 24-26-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 28-33 градус хүрч хална. 30-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 24-25-нд ихэнх нутгаар бороо, 27-28-нутгийн хойд хэсгээр, 26,29-30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 25-26-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 29-34 градус хүрч хална.
Говийн аймгуудын нутгаар: 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,29-30-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 26-31 градус,бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.