Нүүр хуудас Спорт Монголд мотоциклийн бартаат замын уралдааныг анх зохион байгуулсан нутагт УАШ тэмцээн боллоо.

Монголд мотоциклийн бартаат замын уралдааныг анх зохион байгуулсан нутагт УАШ тэмцээн боллоо.

364
0

2017 оны 7 сарын 22-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс санаачлан Сүхбаатар сумын Салхитын аманд мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах уралдааныг зохион явуулжээ. Уг тэмцээнийг Монголын автомашин мотоциклийн спортын холбоо, Улаанбаатар хот дахь Сүхбаатар сумын нутгийн зөвлөл, Сүхбаатар сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан байна. Монгол Улсад мотоциклийн бартаат замын уралдааныг анхлан зохион байгуулсан түүхийг Сэлэнгэ нутгийн спортын мастер  Дугарсүрэн,  И.Бямбаа, Г.Баасанжав, Наваан тэргүүтэй тамирчид анх тавьж, энэ зам дээр уралдсан түүхтэй аж. Мото спортын гавьяат тамирчин  Баасанжав, Г.Эрдэнэбилэг, ОУХМ Б.Гантулга, Э.Халиунболд тэргүүтэй домогт тамирчдыг төрүүлсэн энэ хотынхон энэхүү уралдааны үеэр дэмжигч клуб байгуулан тамирчдаа дэмжин ажиллахаар нэгдэцгээсэн байна. Ингэхийн тулд тамирчид Сүхбаатар сумын найман багийн нэр дээр уралдахаар сугалаагаа сугалж, тангараг өргөн уралдаандаа оролцсон юм.

Уг тэмцээнд нийт 50-иад тамирчин оролцож, дөрөвдүгээр шат мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр тус бүр хоёр гараатай явагдаж дүнгээ гаргасан байна. Тэмцээний нийт дүнгээр мэргэжлийн төрөлд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул ОУХМ Э.Халиунболд түрүүлж, спортын мастер Б.Батмөнх удаалж  мөнгөн медаль хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here