Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8-р сарын 21- 28-ныг хүртэлх цаг агаарын мэдээ.

2017 оны 8-р сарын 21- 28-ныг хүртэлх цаг агаарын мэдээ.

254
0

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 Баруун аймгуудын нутгаар: 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 26-27-нд Алтайн уулархаг нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. 21-22-нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ.  21-24-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 25-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-22-нд ихэнх нутгаар, 23,24,27-нд зарим газраар, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 22-24-нд Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12м/с, зарим үед борооны өмнө түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-24-нд бүх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн градус өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 14-19 градус дулаан байна. 25-26-нд ихэнх нутгаар дулаарч 27-нд нутгийн хойд хэсгээр дахин сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 21,26-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар, 24,27-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 7-12м/с, 22-24,27-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч  ширүүснэ. 23-25-нд сэрүүн нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 22-27 градус дулаан байна .

Говийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 23-24-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. 21-23-нд салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хагаст, 23-25-нд ихэнх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here