Зуны адаг улаагчин хонь сарын таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Аргын тооллын: 2017 оны 8 сарын 1 Мягмар гараг
Билгийн тооллын 9 Ангараг гараг
Наран ургах шингэх:05.32-20.25
Үс авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Өнөөдөр луу , хулгана жилтнээ адиваа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр худалдаа наймаа хийх , бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг хийх, сүм дуган сэргээх , бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх , гөлөг тэжээх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр , луу, могой, хонь, нохой. Хол газар явахаар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал зохимжгүй.