Нүүр хуудас Нийгэм 2017 оны 8 сарын 2 Лхагва гараг Дорнын...

2017 оны 8 сарын 2 Лхагва гараг Дорнын зурхайд

179
0

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.8.2, Лхагва гараг

Билгийн тооллын 10  Буд гараг

Наран ургах шингэх: 05.29-20.26

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Өнөөдөр  гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Үс шинээр авахуулах буюу  засуулбал  эрч хүч ихэснэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here