Намрын тэргүүн шар бичин сарын нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр
Аргын тооллын: 9 сарын 1, Пүрэв гараг
Билгийн тооллын 11, Сугар гараг
Наран ургах шингэх: 6.16,19,33
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэх
Өнөөдөр гахай , хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба туулай бар жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр эв эеэ ололцох, хамтын хөдөлмөр хийх,гэрээ хэлцэл байгуулах , хурим найр хийх, бэр гуйх, инж өгөх,авах, үнэт эрднийн зүйл худалдан авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хий морийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, овоо уул тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар , туулай, морь, хонь, тахиа. Хол газар явахаар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс завахуулах буюу асуулбал эрхтэн хурц болно.