Нүүр хуудас Нийгэм 2017 оны 9 сарын 19, Мягмар гараг, Дорнын зурхайд.

2017 оны 9 сарын 19, Мягмар гараг, Дорнын зурхайд.

105
0

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2017.9.19, Мягмар гараг

Билгийн тооллын 29, Ангараг гараг

Наран ургах шингэх: 06.35-18.56

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр авахуулах буюу засуулбал сүлд тэнэж одно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here