1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурлаа.
Улсын хэмжээнд 2018 оны эхний 2 сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0 хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0 хувь)-өөр нэмэгдсэн байна.
Энэ оны 2 дугаар сард 5707 эх амаржиж, 5746 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 526 (8.4 хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 525 (8.4 хувь)-аар тус тус буурсан байна.