Нүүр хуудас Нийгэм 2700 гаруй алба хаагчидтай уулзаж…

2700 гаруй алба хаагчидтай уулзаж…

126
0
2700 гаруй алба хаагчидтай уулзаж...
2700 гаруй алба хаагчидтай уулзаж...
2700 гаруй алба хаагчидтай уулзаж ажлын чиглэл, зөвлөмжийг өглөө
Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж сүүлийн гурван сарын хугацаанд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын харьяа газар, хэлтэс, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн удирдах болон гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэгтэй албаны 2700 гаруй алба хаагчидтай хэсэгчилсэн байдлаар 11 удаагийн уулзалт зохион байгуулж, Хууль зүйн, дотоод хэргийн яам, ЦЕГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж тайлбарлан ажлын чиглэл, зөвлөмжийг өглөө.
2700 гаруй алба хаагчидтай уулзаж ажлын чиглэл, зөвлөмжийг өглөө

Энэ ажлын хүрээнд удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагын байдал, ёс зүйг сайжруулах, албаны үйл ажиллагааны ил тод шуурхай байдлыг хангах, улмаар иргэдийг чирэгдүүлэлгүй, хүнд суртал гаргахгүй, хүнлэг хүндлэлтэй хандаж итгэл үнэмшлийг төрүүлэх, хэрхэн хамтран ажиллах талаар анхаарах асуудлыг ярилцаж, цаашдын үйл ажиллагаагаа тодорхойллоо.
Цагдаагийн байгууллага нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон болон гомдол гаргасан иргэнийг хэрхэн хүлээж авах, сэтгэл ханамжийг нь тодорхойлох зэрэг байдалд анхаарах үүднээс угтах үйлчилгээ, дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэх, жижүүрийн албаны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн нийслэл хотын эрүү хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх тэр дундаа ахуйн болон нийтийн үйлчилгээний буюу баар, цэнгээний газар, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудалд тавих хяналтыг сайжруулах зарим шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж байна.

Тухайлбал: Улаанбаатар хотод туулах чадвар сайтай жиип автомашинтай шөнийн эргүүлийг тогтмол ажиллуулснаар дээрх хууль бус үйл ажиллагаа хумигдах шатандаа орж байна. Цаашид энэ ажлын Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн хулгайлах, дээрмийн гэмт хэргийг илрүүлэх, хүүхдийг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд техник, технологийн дэвшил инновацийг нэвтрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороо, Цахлай төсөл, Монгол барилга консалпинг ХХК, Төгс хурц консалтинг ХХК-иудтай хамтран “Инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here