Нүүр хуудас Нийгэм 29-р сургуулийн багш нар жагсаал хийнэ

29-р сургуулийн багш нар жагсаал хийнэ

354
0

Багш нарыгаа дохионы хэлээр хичээл заадаггүйгээс сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүйд хүрээд буйдаа бухимдсан 29-р тусгай дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласнаар тус сургуулийг тойрсон олон арван асуудал ар араасаа урган гарсан.

Тус сургуулийн сурагч А гэх хүү www.medee.mn сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа багш нарын хичээлээ дохионы хэлээр заадаггүйгээс гадна эмэгтэй сурагчдад бэлгийн дарамт үзүүлж, сургуулийн анги танхимд архидан согтуурч, сурагчдыг зодож дарамтлан хүчирхийлж, зүй бус харилцдаг, ажилдаа хайнга хандаж, сурагчдад хангалттай мэдлэг олгохуйц хичээл зааж чаддаггүй, хичээлийн үеэр хуулж бичихээс өөр мэдлэг олгодоггүйн улмаас тус сургуулийн төгсөгчид уншсан зүйлийнхээ утгыг ч ойлгох чадваргүй, тоо бодлогын хувьд ч нэмэх хасахаас өөр чадваргүй төгсдөг тул их, дээд сургуульд элсэн суралцах нь байтугай төгсөөд ажил хийхэд ч хүндрэл тулгардаг хэмээсэн.

Уг асуудлыг нягталж, “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Чимээгүй хашгираан” гэх эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэж, өчигдөр нийтэд толилуулсан нь тус сургуулийн удирдлага, зарим багш нарын ундууцлыг төрүүлээд байгаа аж.

Өөрсдийгөө гүтгэгдсэн, сэтгүүлчид нэр хүндэд нь халдсан хэмээн үзэж буй тус сургуулийн багш, удирдлага хуулийн байгууллагад гомдол гаргаж,www. medee.mn сайтын сэтгүүлчээс 50 сая төгрөг нэхэмжлээд буй. Мөн “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяаг шалгуулах хүсэлтээ гаргаад байгаа гэнэ. Түүгээр барахгүй энэ хэргийг шалгаж, нэр төрийг нь сэргээж өгөхийг шаардан Цагдаагийн ерөнхий газрын гадаа тайван жагсаал хийхээ өнөөдөр мэдэгдлээ.

ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ нэвтрүүлгийн ээлжит дугаар "Чимээгүй Хашгираан" Сургуульд сурч байгаа 9 хүүхдээс ярилцлага авахад тэдний гурав нь бэлгийн дарамтад орж байснаа нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Мөн бүх хүүхдүүд зодуулж, дарамтлуулж доромжлуулдаг тухайгаа хэллээ. Ярилцлага өгч байхдаа нүдэнд нь нулимс цийлэгнэж, юу болсоноо үзүүлэхдээ харц, биеийн хэлэмжээрээ шууд ойлгуулж байсан юм.12 жил сургуульд сураад төгсөж байгаа тэд хуулан бичихээс өөр эрдэм өвөртөлж чадахгүй байна. Зохион бичлэг, эссэ бичиж чадахгүй ахлах ангийн нэг сурагч 10-ын дотор л бодож чаддаг гэв. Үүнээсээ ичдэг гээд уйлж байлаа. Ярьж, сонсож чадахгүй хүүхдүүдийн ХАШГИРААНЫГ бид тоохгүй өнгөрч огт болохгүй

Posted by Eagle News on Montag, 24. April 2017

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here