Нүүр хуудас Нийгэм 29-р тусгай сургуулийн хоёр танхимыг тохижуулав

29-р тусгай сургуулийн хоёр танхимыг тохижуулав

115
0

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хамт олон Сүхбаатар дүүргийн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн эрэгтэй дотуур байрны 2 танхимыг өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулжээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дэд дарга А.Хаянхярваа өөрсдийн нөөц бололцоогоор засч тохижуулсан Амралт чөлөөт цагийн танхим, сургалт хүмүүжлийн танхимуудыг 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханд хүлээлгэн өглөө.

29 дүгээр тусгай сургууль нь 21 аймаг 339 сумаас ирсэн сонгсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч, хүмүүжиж амьдардаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 2 дотуур байрууд нь 1987 онд ашиглалтад орсноос хойш 30 гаруй жил засвар үйлчилгээ хийгдээгүй өнөөдрийг хүргэсэн байрууд юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here