5 сарын 26-6 сарын 2-ны хугацаанд гадаадын жуулчдын хөтөч бэлтгэх сургалт болж 600 гаруй залуус бүртгүүлснээс 300 гаруй залуус сургалтанд хамрагдаж батламжаа авлаа. Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалтыг анх удаа үнэ төлбөргүй явуулсан.
Сургалтыг, нийслэлийн Аялал жуучлалын газрын хамтран зохион байгуулсан. Уг сургалт нь агуулгын хувьд эх орноо гадаадын жуулчдад зөв таниулах арга барилд суралцах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд орохыг горилогчийн эрх, үүргийн талаарх мэдлэгтэй болох, аялал жуучлалын хөтөлбөр гаргах, жуулчин хүлээн авах үйлчилгээний талаарх ойлголттой болох, харилцааны ур чадвар, багаар ажиллах чадвараа хөгжүүлэх, зэрэг олон талын мэдлэг мэдээлэл өгсөн ач холбогдолтой сургалт боллоо” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэллээ.
Суралцагч Б.Алтанцэцэг “Энэ сургалтад сууснаар олон талын мэдлэгтэй боллоо. Сургалтын чанар маш сайн байна. Нэг улиралд ордог хичээлийг цөөн цагт олж авсандаа баяртай байна. Сайн хөтөч гэдэг тухайн жуулчныг дахин ирэх хүсэл төрүүлэх, эх орныхоо онцлог давуу талыг зөв таниулах, сурталчлах чухал үүрэг гүйцэтгэдэг.
Жуулчдын дахин ирэх шийдвэр гаргахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь аяллыг аюулгүй, тав тухтай, хөгжилтэй удирдан зохион байгуулах үүрэг бүхий хүн нь хөтөч тайлбарлагч юм байна гэдгийг ойлголоо гэв.