Нүүр хуудас Соёл урлаг “Яг түүн шиг” шоуны ялагч жүжигчин Т.Бархүү боллоо.

“Яг түүн шиг” шоуны ялагч жүжигчин Т.Бархүү боллоо.

431
0

6 сарын 4-ны  орой  “Яг түүн шиг 2” шоуны сүүлчийн дугаар үзэгчдийн хүртээл болж дүнгээ гаргалаа. Оролцогчид өөрсдийн хамгийн сайн чадах дүрээ сүүлийн тоглолт дээр дуурайж байгаа. Зургаан оролцогчдын дундаас үзэгчдээс болон шүүгчдээс хамгийн өндөр оноог Т.Бархүү авч  ялагч боллоо. Харин хоёрдугаар байранд С.Гантогоо орсон юм. Шоуны ялагч Т.Бархүү сэтгэгдлээ хуваалцахдаа “Хэрэв намайг “Х түц” продакшнд Ч.Найдандорж найруулагч аваагүй бол би энд байхгүй байх байсан. Намайг өдий зэрэгт хүргэсэнд маш их баярлалаа. Миний хамгийн их хайрладаг хүн  үнэнч туслагч Одноодоо хайртай шүү. Би үлдсэн амьдралаа чамтайгаа аз жаргалтай хамт өнгөрөөнө. Сайхан зүйлс олныг хийж түүгээрээ тэжээгдэх болно. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа”гэв. Шоу тэмцээн  явагдах хугацаанд оролцогчид дундаас үзэгчдээс хамгийн их шүүмжлэл хүртдэг нь А.Хишигдалай билээ. Түүний үзүүлбэр болгоны дараа сошиал орчинд янз бүрийн сэтгэгдлүүд цацагддаг.  Энэ тухай А.Хишигдалай өөрөө ч хэлж байв.Тэрбээр“Намайг шоунд оролцсоноос хойш хүмүүс янз бүрээр ярих болсон. Миний хувирдаггүй хоолойг уучлаарай. Тун удахгүй та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлтэйгээ уулзах болно” гэсэн. Тэгвэл Н.Онон шүүгч түүний тухай өөрийн бодлоо хэлэхдээ миний ажигласнаар А.Хишигдалайгийн хоолой маш чадалтай хэрнээ хувирамтгай биш. Дандаа хоолойгоо хувиргаж амьдрахгүй. Зөвхөн мундаг хоолойгоо л ашиглаж амьдарна. Түүнийг сайн дуучин гэдгийг хүн бүр мэднэ. Энэ бол нээх асуудал биш” гэсэн билээ. ” Яг түүн шиг 2” шоу Боловсрол телевизээр гарснаас хойш үзэгчдийг байлдан  дагуулж  байгаа  билээ. Шоу эхэлснээс хойш хамгийн олон буюу гурван удаагийн ялагчаар Т.Бархүү тодорсон  билээ. Т.Бархүүгийн олон ялалт байгуулсан нь өөрийн авьяас чадвартай нь салшгүй холбоотой. Гэвч зарим үзэгчид шүүгч Н.Ононг Т.Бархүүд арай илүү талтай шүүж байна хэмээн үзээд байгаа. Тухайлбал, адил жүжигчин мэргэжилтэй учир дээш нь татлаа гэх мэтээр ярих болсон. Мөн өмнө нь шүүгч хийж байсан Г.Ганхүүтэй Н.Онон найз болохоор зөөлөн шүүдэг гэж үзээд байгаа. Тэгвэл Н.Онон шүүгч энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн хариултыг өгчээ.  Тэрбээр “Хүн болгон нэг, нэг хүнийг дэмжчихдэг юм байна. Тэр дэмжсэн хүн нь гарч ирэхгүй, түрүүлэхгүй байхын бол хараалаа урсгачихдаг. Энэ бол угаасаа байх ёстой зүйл. Ингэж байж жинхэнэ шоу болно. Би оролцогчидтой тийм ч дотно биш. Нэг өдөр ирж хоёр цагийн хугацаанд шүүчихээд л гараад явдаг. Уулзаж ярилцаж байгаагүй. Мэддэгээр ноднин жил цуг шүүгч хийж байсан Г.Ганхүүг л танина. Ярьдаг хөөрдөг. Т.Бархүү манай хамтлагт байдаг. Г.Ганхүү бол яван чангарсан оролцогч. Ер нь шоу үргэлжлэх тусам бүх хүмүүсийн “булуу” нь халж “бичил” шар нь хөдөлсөн байх” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here