Нүүр хуудас Нийгэм 4 хүнийг үхэлд хүргэсэн шингэн метилийн спирт болох нь тогтоогджээ

4 хүнийг үхэлд хүргэсэн шингэн метилийн спирт болох нь тогтоогджээ

241
0
4 хүнийг үхэлд хүргэсэн шингэн метил
4 хүнийг үхэлд хүргэсэн шингэн метил
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Дорнод аймагт газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв сонголт” ХХК-ийн ажилчид нэгэн төрлийн шингэн бодис ууж, дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэдгээр хордсон иргэд 2-8 балгаар уг шингэнийг хэрэглэсэн байсан ба нэг хүн газар дээрээ нас барж, хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм. Мөн нэг хүн нь эмнэлэгт ирээд зургаан цагийн дараа нас баржээ. Одоогоор таван хүн эрчимт эмчилгээний тасагт, арван хүн энгийн тасагт эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байгаа ажээ.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар “метанол” гэх шингэн бодисыг хэрэг гарахаас хэд хоногийн өмнө тус байгууллагад хүнсний ногоо нийлүүлдэг хятад эмэгтэйгээс гурван литр орчим хуванцар савтай шингэнийг спирт хэмээн худалдан авсан байна.
Хэргийн газраас шуурхай хэсгийнхэн дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд оруулахаар хот руу илгээсэн аж. Шинжилгээгээр  “метанол” буюу метилийн спиртэд хордсон болох нь эцэслэн тогтоогджээ.

Уг бодис нь гадаргуу цэвэрлэх болон бензиний найрлагад ордог бодис юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here