Нүүр хуудас Нийгэм 4.6 магнитудын газар хөдлөлт болж 64 см зузаантай тоосгон хана цуурчээ

4.6 магнитудын газар хөдлөлт болж 64 см зузаантай тоосгон хана цуурчээ

146
0

Өнгөрсөн ням гариг буюу арван сарын 29-ны 20:05 цагт Говь-Алтай аймгийн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Алаг хайрхан” хэмээх газар 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээлэв. Энэ тухай мэдээллийг өчигдөр 20:16 цагт ОБЕГ Одон орон геофизикийн хүрээлэнгээс утсаар хүлээн авсан бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгджээ.

Мэргэжлийн ангийн 24 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ажлын хэсэг сумын төвийн 48 барилгад үзлэг хийхэд, сургуулийн барилгын 64 см зузаантай цагаан тоосгон хана, цэцэрлэгийн барилгын 64 см зузаантай улаан тоосгон хана, ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн 24 см зузаантай тоосгон хана тус тус цуурсан байжээ.

Говь-Алтай аймгийн мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газруудаас ажлын хэсэг томилогдон Чандмань суманд ажиллаж буй юм байна. Газар хөдлөлтийн мэдээллийг ҮАБЗ-ийн гишүүд, ОБЕГ-ын удирдлагуудад багц мессэжээр хүргэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here