Нүүр хуудас Нийгэм 409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР

409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР

643
0
409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР
409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР
409 дүгээр анги ХОРИГДЛЫН ШИНЭ БАЙР-тай боллоо
409 дүгээр хаалттай хорих ангийн үйлдвэрийн болон хоригдлын шинэ байрны нээлтийн ажиллагаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн, сургалт зөвлөгөөнд оролцож байгаа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн дарга нар оролцов.

Тус барилга нь олон улсын хорих байгууллагын жишиг стандартад нийцсэн“А”, “Б”, “В” “Ж” блок, “Нэг цэгийн үйлчилгээ бүхий шалган нэвтрүүлэх байр”, “Цегейк малгайн үйлдвэр” зэрэг 680 хоригдлын багтаамжтай, 192 хорих өрөөтэй,  Б блок нь 2906,64 мкв талбай бүхий 16 үйлдвэрийн цех,312.36 мкв талбай бүхий алба хаагчдын ажлын өрөө, алба хаагч, хоригдлын цайны газар, алба хаагчдын хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, 115,72 мкв талбай бүхий төвлөрсөн агуулах, 30 машины авто граж, үйлдвэрлэлийн зориулалттай 3 тоннын даацтай ачааны лифт зэргээс бүрдсэн нийтдээ 27000 мкв талбай бүхий 4 давхар барилга юм.

Энэхүү барилгыг ашиглалтад оруулснаар албанхаагчдынажиллахнөхцөл, аюулгүйбайдалхангагдаж, хоригдлын ял эдлэх орчин нөхцөл, стандарт нь НҮБ-аас батлагдсан заавар, журмын шаардлагад бүрэн нийцэн, хорихангийнүйлдвэрлэлөргөжин, хоригдогсдыг хорих ангийн байрлалд нь хөдөлмөр эрхлүүлэх бодит боломж бүрдэх, тэдэнд тавих харуул хамгаалалтын хяналт сайжрах зэрэг олон давуу тал, ахиц дэвшил гарч байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here