Нүүр хуудас Нийгэм 62 настай эмэгтэйг хүчиндээд, дээрэмдсэн

62 настай эмэгтэйг хүчиндээд, дээрэмдсэн

157
0
62 настай эмэгтэйг хүчиндээд, дээрэмдсэн
62 настай эмэгтэйг хүчиндээд, дээрэмдсэн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 62 настай эмэгтэйг хүчиндээд, дээрэмдсэн этгээдийг саатууллаа
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны байранд 62 настай иргэнийг үл таних залуу айлган сүрдүүлж хүчиндээд 300.000 төгрөгийг дээрэмдэн зугтаасан хэргийг Налайх дүүргийн 2 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 33 настай Э гэгч үйлдсэн болохыг хяналтын камераар илрүүлэн дайчлан баривчиллаа.
Иймд иргэн та бүхэн өөрсдийн санаачлага хамтын оролцоонд түшиглэн амьдарч буй орчноо хяналтын камерын бүс болгосноор өндөр настан, эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд болон өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, гэмт хэргийг халуун мөрөөр нь түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here