Нүүр хуудас Нийгэм 74 настай, олны танил эрхэм долоон настай охиныг хүчирхийлсэн хэргээр

74 настай, олны танил эрхэм долоон настай охиныг хүчирхийлсэн хэргээр

226
0

Санаанд багтамгүй хачин муухай хэргүүдийн талаархи мэдээлэл ойр ойрхон уншигч та бүхэнд хүргэж буйдаа хүлцэл өчье. Гурав, тавтай бага насны хүүхдүүдийг төрсөн болон хойд эцэг нь хүчирхийлсэн гэх жигшүүрт хэргийн талаар нийгэм даяараа зэвүүцэж, яавал бяцхан охидоо энэ мэт зүй бус, хүчирхийлэгчдээс хамгаалах талаар хэлэлцэж байх үед хаа нэгтээ дахин ийм хэргүүд үйлдэгдсээр байна.

Нийслэлд бага насны хүүхдийг хүчирхийлсэн байж болзошгүй дахин нэг хэрэг гарсан байна. Тодруулбал 74 настай, олны танил нэгэн эрхэм долоон настай охиныг хүчирхийлсэн хэргээр баривчлагдсан байгаа талаар эх сурвалж мэдээлэв.

Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд эд мөрийн баримтаар хүчирхийлэл хийсэн гэх үйлдэл нь нотлогдсон мэдээлэл байна.

Харин хүчирхийлэл үйлдсэн гэх 74 настай этгээдийн өмгөөлөгч түүнийг батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргажээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Бага насны охидын хувь заяа томчуудын гарт ийн “сүйтгэгдэж” байгаа жигшүүрт үйлдлүүдийг таслан зогсоож, охидоо хүчирхийлэгчдээс хамгаалах талаар хүн бүр дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байж, тэмцэх цаг нэгэнт болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here