Нүүр хуудас Нийгэм “UBIKE” төслыг хэрэгжүүлэхэд…

“UBIKE” төслыг хэрэгжүүлэхэд…

198
0
"UBIKE" төслыг хэрэгжүүлэхэд...
Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрт дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Хотын дугуйн түрээсийн үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

Дулхийн томоохон хотууд өөрийн өнгө төрхийг илэрхийлсэн түрээсийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хотын түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулах бодит ажил гэдэг нь дэлхий олон хотуудын туршлагаар батлагдаж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг UBIKE  төслыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахыг урьж байна.

Хоёр. Төслийн материалыг битүүмжилсэн байдлаар 2018 оны 3-р сарын 1-ний өдрийн 12.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын угтах үйлчилгээн дээр ирүүлнэ.

Төслийн материалд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:

  • Дугуйн зогсоолуудын төлөвлөгөө /тоо хэмжээ, байршил, техникийн шийдэл/
  • Дугуйн чанар, техникийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээлэл
  • Дугуйн түрээсийн төлбөрийн талаархи санал, төлбөр тооцооны шийдэл
  • Дугуйн хяналтын системийн танилцуулга
  • Засвар үйлчилгээ, үйл ажиллагааны талаархи танилцуулга
  • Дугуй түрээслэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний талаархи танилцуулга
  • Төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаархи санал
  • Төсөл хэрэгжүүлэх байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, танилцуулга /хүний нөөц, болон санхүүгийн чадавхийн талаархи мэдээлэл/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here