Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрлийн ажиллагаа явуулсан байна.
Дээрх 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Асгат” гэх газар энэ сарын 23-ны өдөр ОХУ-ын Тува улсын 4 иргэн хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулжээ.