Нүүр хуудас Редакцийн бодлого

Редакцийн бодлого

Монголын ард түмний танин мэдэх, мэдээлэл олж авах хүсэл эрмэлзлэлийг чиг шугамаа болгон, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ёс зүйн зарчимыг чанд сахиж, аливаа үйл явдалд шинжлэх ухаанчаар хандахын зэрэгцээ бүхий л талын байр суурь, үзэл санааг хүндэтгэн үзэж, мэдээлэл харилцааны хэм хэмжээ, шударга, шуурхай байдлыг эрхэмлэн дээдлэх болно.
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
Шинэ дэвшилтэд технологийг ашиглан уншигч, хэрэглэгчиддээ хараат бус, үнэн бодитой, тэнцвэртэй, үнэ цэнэтэй, эерэг мэдээ мэдээллийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх нь бидний эрхэм зорилго мөн.