Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “UBIKE” төсөлд Никел Ганбаа 100 ширхэг дугуй нийлүүлэв

“UBIKE” төсөлд Никел Ганбаа 100 ширхэг дугуй нийлүүлэв

304
0
UBIKE tosol
“UBIKE” төсөлд Никел Ганбаа 100 ширхэг дугуй нийлүүлэв
~“UBIKE” төсөлд Никел Ганбаа 100 ширхэг дугуй нийлүүлэв~

“UBIKE” төслийн хүрээнд хэрэгжиж буй түрээсийн дугуйн үйлчилгээнд НЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа “Никел Ганбаа” ХХК шинээр 100 ширхэг унадаг дугуйг нийлүүлэв.

НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд 14 байршлаас 250 дугуйг үйлчилгээнд нэвтрүүлж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ.

Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ, Төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн дугуйн зогсоол бүхий 150 байршлаас 2000 ширхэг дугуйгаар иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн. Мөн 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлээр ажиллах “Ю скүүтэр”-ийг мөн нэвтрүүлнэ” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here