Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Цэвэр, бохир усны шугам сүлжээний шинэ технологийг нэвтрүүлнэ

Цэвэр, бохир усны шугам сүлжээний шинэ технологийг нэвтрүүлнэ

278
0
tsewer_usnii-shugam
Цэвэр, бохир усны шугам сүлжээний шинэ технологийг нэвтрүүлнэ

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1959 онд ашиглалтад оруулсан байдаг. Одоогийн байдлаар ус хангамж, ариутгах татуургийн 856,5 км шугам сүлжээ бий.

Эдгээр шугам сүлжээний ихэнх нь 60 гаруй жил болсны улмаас элэгдэлд орж, хуучирч муудсанаар гэмтэл саатал ихээр гарч сэргээн засварлах шаардлага жил бүр тулгардаг.

Тэгвэл Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох, сэргээн засварлах ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

2017-2020 онд уг төслийг хэрэгжүүлж эхлэх бөгөөд технологийг нь цаашид үргэлжлүүлэн Монголчууд бид нутагшуулна. Улаанбаатар хотын цэвэр усны 36 км цэвэр усны шугамыг уг технологиор доторлохоор төлөвлөсөн байна.

Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологийн Close Fit болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбай, ногоон байгуламжийг гэмтээж хөндөдөгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлодогоор л давуу талтай юм. Энэ аргаар шугам сүлжээг доторлосноор:

-Шугамын ашиглалтын хугацааг уртасгах
-Усны алдагдлыг бууруулах
-Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгах
-Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулах
-Цаг хугацаа, зардал хэмнэх
-Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй
-Байгаль орчинд ээлтэй гэх зэрэг ач холбогдолтой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here