Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Удирдлага, багш, эцэг эхийн харилцааг холбох “TSETSERLEG UB” аппликэйшн нэвтрүүлнэ

Удирдлага, багш, эцэг эхийн харилцааг холбох “TSETSERLEG UB” аппликэйшн нэвтрүүлнэ

379
0
TSETSERLEG UB
Удирдлага, багш, эцэг эхийн харилцааг холбох “TSETSERLEG UB” аппликэйшн нэвтрүүлнэ

“Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ”-г бий болгоно хэмээн тусгасан билээ.

Нийслэлийн хэмжээний төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн уламжлалт цаасан суурьтай мэдээллийн урсгалыг цахим хэлбэрт шилжүүлж цахим мэдээллийн санг үүсгэснээр мэдээллийн чанар, хурд, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч эцэг эх, асран хамгаалагчдыг цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллээр хангах, тэдний хяналт тавих боломжийг бүрдүүлэхээр нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Tsetserleg UB” аппликейшнийг нэмэлт хөгжүүлэлт хийж төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү аппликэйшнаас цэцэрлэгийн дэлгэрэнгүй танилцуулга, өөрийн хүүхдийн дэлгэрэнгүй мэдээлэл харах, чөлөө авах хүсэлт гаргах, төлөв, түүх, цэцэрлэг болон ангийн арга хэмжээний мэдээлэл, багшийн заасан дуу, шүлэг, үлгэр зэргийг уншиж өгөх, тоглуулах, өдрийн хоолны цэс, орц найрлагын мэдээлэл харах, сургалтын хэрэглэгдэхүүн, үзвэр үйлчилгээ, тоглоомын дэлгэрэнгүй мэдээллийг харах, тухайн цэцэрлэгт санал, хүсэлт, талархал илгээх, санал асуулгад оролцох боломжтой.

Тус газрын зүгээс “Tsetserleg UB” аппликэйшний танилцуулга, удирдлагын вэб системийн сургалтыг нийслэлийн Боловролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан алба хаагчид болон дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн, 212 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, багш нарт 2 өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Олон нийтийн сүлжээг ашиглан эцэг эхчүүд групп үүсгэж харьцдаг албан бус байдлыг арилгаж, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг эхийн гурвалсан харилцааг албан ёсны мэдээллийн суваг болох “Tsetserleg UB” аппликэйшнээс авах боломжтой ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here