Нүүр хуудас Нийгэм Боловсрол Канадын Засгийн газартай хамтарсан хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна

Канадын Засгийн газартай хамтарсан хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна

103
0
canad-tosol-hotolbor-2018
Канадын Засгийн газартай хамтарсан хөгжлийн хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

Канадын Засгийн газрын санхүүжилтээр Монголд Улсад хэрэгжиж буй Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, оролцогч талуудын уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 18-нд Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Хоёр улсын Засгийн газар хооронд 2016 онд байгуулсан Монголд хэрэгжүүлэх хөгжлийн тусламжийн тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу 1.5-7 жилийн хугацаатай 40 орчим сая канад долларын санхүүжилт бүхий байгалийн баялгийг зохистой ашиглах менежментийг сайжруулах, сайн засаглал, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг 6 төсөл хэрэгжиж байна.

Үүнд “Монгол Улсын олборлох салбарын менежментийг сайжруулах”, “Институцийн өөрчлөлтийн замаар байгалийн баялгийн менежментийг сайжруулах”, “Монгол Улсын нийтийн албаны ил тод байдлыг дэмжих”, “Монгол Улсад мэргэжсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь”, “Ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх”, мөн удахгүй эхлүүлэх “Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг арга хэмжээг бэхжүүлэх” зэрэг төсөл хамрагдаж байгаа юм.

~Канадын Засгийн газартай хамтарсан хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжиж байна~

Дурдсан төслүүд нь нийслэл хот болон 21 аймагт 60 мянга орчим (давхардсан тоогоор) төрийн албан хаагч, 120 дунд болон их дээд сургууль, хувийн хэвшлийн байгууллага, 3000-аад малчин өрхийг хамруулан хэрэгжиж байгааг төсөл хэрэгжүүлэгч талууд мэдээллээ.

Уулзалтыг нээж ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Спрул нар үг хэлэв. Талууд 2018 онд тохиож буй Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Мөн Монгол, Канадын найрсаг дотно харилцаа жилээс жилд бэхжин, өдгөө хоёр улс “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн түвшинд хамтын ажиллагаагаа өрнүүлж, хүний эрхийг дээдлэх, иргэний нийгэм, шашны эрх чөлөөг дэмжих зэрэг өргөн хүрээтэй асуудлаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.

Канадын Засгийн газар нь Хөгжлийн тусламжийн бодлогоо жендерийн тэгш байдал, охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад түлхүү чиглүүлж байгаа бөгөөд 2022 он гэхэд тусламжийн 95%-ийг энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд зориулна гэж Канадын ЭСЯ-наас мэдээлэв.

Канадын Засгийн газар орон нутгийн санаачлагыг дэмжих Канад сангийн шугамаар манай улсад 1997 оноос хойш 400 гаруй жижиг дунд бизнесийг дэмжих төслүүдэд 6 сая орчим канад долларын санхүүжилт олгожээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here